СУДАЛГАА: “АстраЗенека”, “Pfizer” вакцины тунг ХОЛЬЖ хийлгэхэд сөрөг хариу урвал үзүүлэх нь нэмэгдэж байна

СУДАЛГАА: “АстраЗенека”, “Pfizer” вакцины тунг ХОЛЬЖ хийлгэхэд сөрөг хариу урвал үзүүлэх нь нэмэгдэж байна

Эрдэмтэд хоёр өөр вакцины тунг хольж тарьснаар хүний биед илрэх хариу урвалыг судалж байна. Тодруулбал, насанд хүрсэн иргэдэд ковидын эсрэг “АстраЗенека” болон “Пфайзер” вакцины тунг хольж хийжээ. Ингэхэд тарилгын дараах сөрөг хариу урвал үзүүлэх тохиолдол нэмэгдсэн байна. 

Өөр, өөр төрлийн вакцины тунг хольж хийлгэсний дараа ихэвчлэн ханиалгах, толгой өвдөх, булчин хөндүүрлэх гэх мэт шинж тэмдгүүд илэрчээ. Иймэрхүү сөрөг хариу урвалын илрэх хугацаа богино бөгөөд өөр ямар нэгэн аюулгүй байдалд нөлөөлөх ноцтой урвал ажиглагдаагүй аж. 

Уг судалгааны зорилго нь хоёр дахь тунгийн өөр тариа нь удаан хугацааны дархлаа тогтооход нөлөөлөх эсэх, мөн коронавирусийн мутациас хамгаалж чадах эсэх, нөөц тасалдсан тохиолдолд вакцин солилцох боломжийг олгох эсэхийг тогтоох юм.  

“Pfizer”-“АстраЗенека” вакцины тээвэрлэлтийн тодорхойгүй байдал болон цусны бүлэгнэлтийн асуудлаас болж Канадын Онтарио болон Квебек мужууд хоёулаа ойрын хугацаанд вакциныг хольж хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. 

Оксфордын их сургуулийн удирдан явуулсан судалгаанд 50-аас дээш насны 830 сайн дурын ажилтан хамрагдсан байна. Судалгааны үр дүн ирэх зургадугаар сард тодорхой болно гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. 

Одоогоор урьдчилсан мэдээллийг анагаах ухааны “Lancet” сэтгүүлд хэвлэжээ. Уг судалгаанд дурдсанаар,

  • Дөрвөн долоо хоногийн зайтай “АстраЗенека” вакцин хийлгэсэн 10 хүн тутмын нэг нь халуурах шинж тэмдэг илэрсэн байна. Хэрэв тус хүмүүс “АстраЗенека” вакцины нэг тун, “Пфайзер” вакцины нэг тунг тус тус хийлгэсэн бол халуурах шинж тэмдэг илрэх магадлал 34 хүртэл хувиар өсөх байсан.
  • “Мөн хоёр тунг хольж хийлгэсэн хүмүүст ханиалгах, ядрах, толгой өвдөх, бие сулрах, булчин өвдөх” зэрэг шинж тэмдэг илэрсэн гэж туршилтын ахлах шинжээч Проф Снейп хэлэв.

Эх сурвалж: CNN