С.Одонтуяа: Ерөнхий сайд ховоор мэдээлэл хийлээ. Гутамшиг

2021-05-10 16:43

С.Одонтуяа: Ерөнхий сайд ховоор мэдээлэл хийлээ. Гутамшиг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Вакцинжуулах ажлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Асуудлыг хурцатгаад яах вэ гэж бодоод нэр зарлахгүй явж байсан. Сэтгүүлч асууж байгаа болохоор хэлье. Энэ асуудалд нэлээд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн Г.Өлзийнбүрэн нар юм” гэж мэдэгдлээ.

Тэгвэл С.Одонтуяа өөрийн твиттер хуудастаа “Вакцины асуудал Засгийн газрын асуудал. Буруугаа чихэх хүн олдохгүй сөрөг хүчинлүү чихэх ч гэж дээ.Засгийн газрыг шүүмжилсны төлөө Ерөнхий сайдажлаа сайжруулах биш ховоор мэдээлэл хийлээ. Гутамшиг” гэж мэдэгдлээ.

2021-05-10 16:23

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийнбүрэн нарыг вакцинжуулалтын ажилд саад учруулсан гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, сэтгүүлчдийн асуултад хариулж байна. Энэ үеэр вакцинжуулах ажилд саад учруулсан УИХ-ын гишүүний талаар асуулаа.

Тэрээр "Вакцинжуулах ажлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Асуудлыг хурцатгаад яах вэ гэж бодоод нэр зарлахгүй явж байсан. Сэтгүүлч асууж байгаа болохоор хэлье. Энэ асуудалд нэлээд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн Г.Өлзийнбүрэн нар юм.

Хэвлэл мэдээллийн зарим сэтгүүлч нартай холбогдон энэ асуудлыг ярьсан. Мөн гаалийн байцаагч нар руу утастаж, дарамталсан асуудал гарсан.

Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүн эрх мэдлээ урвуулан ашиглаж болохгүй гэдэг хатуу байр сууринаас энэ хүний нэр, гэр бүлийн хүнийг зарлачих нь зүйтэй байх гэж бодож байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулна. УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч руу утасдаад гаалиар ийм бараа орж ирсэн үү, үгүй юү гэдэг, эсвэл нөхөр нь шүүх хууль хяналтын байгууллагатай холбогдон Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагааг гуйвуулах байдлаар зөвлөгөө өгч, санхүүжүүлэх нь ёс зүйд таарахгүй гэж үзэж байна.

Энэ хувь хүний эрх чөлөө байж болно. Гэхдээ үүний цаана улс, Засгийн газрын асуудал яригдаж байна. Маш харамсмаар үйлдэл УИХ-ын дэд дарга болон түүний гэр бүлийн хүнээс гарсан. Би маш их харамсаж байгаа. Цаашдаа ийм асуудал гарвал хэлээд явна. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн асуудал биш. Цар тахал, Монгол Улсын аюулгүй байдлын асуудал. Нэг ширхэг ч вакцин авчирч чадахгүй, үйлдвэрлэж чадахгүй байж битгий вакцин судлаач бол гэж хатуу анхааруулж хэлмээр байна" гэв.