ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 639 хүнээс коронавирус илэрч, НАЙМАН хүн эндлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 639 хүнээс коронавирус илэрч, НАЙМАН хүн эндлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 639 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 45,459 болж байна. Шинээр бүртгэгдсэн халдварын тоог дотор нь задалбал,

  • Улаанбаатар-593
  • Орон нутагт-37
  • Эмнэлгээс шалтгаалах-9 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Мөн хугацаанд 1287 хүн эмнэлгээс болон гэрийн тусгаарлалтаас эдгэрч гарчээ. Ингэснээр коронавирусийн халдвар авсан нийт 32,660 хүн эдгэрээд байна.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар авч эмчлүүлж байсан найман хүн энджээ. Тодруулбал,

  • 71 настай иргэн 4.15-нд онош батлагдсан
  • 78 настай эрэгтэй Турк улсаас 4.10-нд ирж, 4.12 нд онош батлагдсан
  • 71 настай эмэгтэй 4.22-нд онош батлагдсан
  • 81 настай эрэгтэй 4.23-нд онош батлагдсан
  • 59 настай эрэгтэй 4.29-нд онош батлагдсан
  • 49 настай эрэгтэй 5.3-нд онош батлагдсан
  • 89 настай эмэгтэй 5.8-нд онош батлагдсан
  • 73 настай эрэгтэй 4.30-нд онош батлагдаж коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Ингэснээр коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт 170 болж байна. 

 

ҮЗЭХ:

 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө