“Вакцин хийлгээгүй байхдаа халдвар авсан бол батлагдсан өдрөөс 21 хоногийн дараа эхний тунгаа хийлгэнэ”

“Вакцин хийлгээгүй байхдаа халдвар авсан бол батлагдсан өдрөөс 21 хоногийн дараа эхний тунгаа хийлгэнэ”

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг вакцинд хамруулах Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр мэдээллээ.

Тэрбээр  "Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу коронавирусийн эсрэг вакцины эхний тун хийлгэсэн болон вакцинд огт хамрагдаагүй байхдаа халдвар авсан хүмүүс вакцинд хамрагдах юм. Тодруулбал, коронавирусийн эсрэг вакцинд огт хамрагдаагүй байхдаа халдвар авсан хүмүүс батлагдсан өдрөөс 21 хоногийн дараа вакцины эхний тундаа хамрагдана.

Мөн вакцины нэгдүгээр тунгаа хийлгэснийхээ дараа халдвар аваад эдгэрсэн хүмүүс халдвар батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа вакцины хоёрдугаар тунгаа хийлгэх юм. Харин бүрэн тунгаа аваад коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс вакцинд хамрагдахгүй. Халдвар батлагдаад 21 хоногоос дээш хугацаа өнгөрсөн ч дээр журмын дагуу вакцинд хамрагдах боломжтой" гэв.