С.Энхболд: “Спутник V” вакцины хоёрдугаар тунг амжиж татна гэсэн хүлээлттэй байна

С.Энхболд: “Спутник V” вакцины хоёрдугаар тунг амжиж татна гэсэн хүлээлттэй байна

Нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насны нийт 20,800 хүн бүртгэлтэй бөгөөд 9 дүүрэгт тус бүр дархлаажуулалтын нэг цэгт "Спутник V" вакцинд хамруулж байна.

“Спутник V” вакцины 40,000 нэгдүгээр тун орж ирсэн бөгөөд хоёрдугаар тунг 21-90 хоногийн хугацаанд хийх эмнэлзүйн заалттай, нийлүүлэлтийн гэрээ хэлэлцээр амжилттай хийгдэж байгаа, дээрх хугацаанд амжиж татан авна гэсэн хүлээлттэй байгаа гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Улсын хэмжээнд зорилтот бүлгийн хүн амын 71.4 хувь нь буюу 1.5 сая хүн нэгдүгээр тун, 30 ху нь буюу 610 мянган хүн хоёрдугаар тундаа хамрагджээ.

Нийслэлд 879,998 хүн буюу зорилтот бүлгийн 92.3% нь нэгдүгээр тунд, үүний 49.4% нь хоёрдугаар тунгаа авч дархлаажуулалтад бүрэн хамрагдаад байна.