САЙН МЭДЭЭ: ДЭМБ "Sinopharm" үйлдвэрийн Вероцелл вакциныг бүртгэлээ

САЙН МЭДЭЭ: ДЭМБ "Sinopharm" үйлдвэрийн Вероцелл вакциныг бүртгэлээ

ДЭМБ-аас өчигдөр /2021.05.07/ БНХАУ-ын "Sinopharm" үйлдвэрийн Вероцелл вакциныг “яаралтай нөхцөлд хэрэглэх” горимоор бүртгэн авчээ. Ингэснээр Вероцелл вакциныг дэлхийн бүхий л улс орнууд хэрэглэнэ гэсэн үг.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Батцэцэг “Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага БНХАУ-ын Синофарм-Веросэлл вакциныг “Яаралтай журмаар хэрэглэх жагсаалт-д бүртгэлээ. Ингэснээр тус вакцин ДЭМБ-ын аюулгүй байдал, үр нөлөө, чанарын баталгаажуулалтыг авсан 6 дахь вакцин боллоо” гэж мэдэгджээ.

Энэ нь манай улсын хувьд таатай мэдээ юм. Учир нь хүн амын ихэнх нь хэрэглэж байгаа вероцелл вакциныг ДЭМБ бүртгэхгүй байгаад олон эргэлзээтэй асуулт ч иргэдийн дунд гарч эхлээд байсан юм. Сонирхуулахад, "Sinopharm" компанийн Вероцелл вакциныг Бээжингийн биологийн бүтээгдэхүүний институт болон Уханийн биологийн бүтээгдэхүүний институтээс 72-79 хувийн үр дүнтэй гэж тайлагнажээ.