ЭМЯ: Сүүлийн 24 цагт 737 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 737 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 737 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдлын тоо 43201 болж байна. Шинээр бүртгэгдсэн халдвар нь,

Эмнэлгээс шалтгаалах-3

Улаанбаатар хотод-681

  • Хөдөө орон нутагт-53 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Халдвар бүртгэгдсэн аймгууд:

  • Увс-2
  • Баян-Өлгий-2
  • Хөвсгөл-5
  • Завхан-7
  • Өвөрхангай-9
  • Төв-9
  • Сэлэнгэ-5
  • Дархан-3
  • Эрдэнэт-8 тохиолдлууд тус тус бүртгэгджээ.

Харин сүүлийн 24 цагт 1291 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 28533 боллоо. Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас 11 хүн эндэж, халдварын улмаас нийт нас барагсдын тоо 153 боллоо. Тодруулбал, сүүлийн 24 цагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 60 настай эрэгтэй, 74 настай эмэгтэй, 45 настай эмэгтэй, 62 настай эмэгтэй, 54 настай эрэгтэй, 56 настай эрэгтэй, 81 настай эмэгтэй, 46 настай эмэгтэй, 51 настай эмэгтэй, 47 настай эрэгтэй, 63 настай эрэгтэй харамсалтайгаар эндсэн байна” гэж мэдээллээ.