ЭМЯ: Сүүлийн 24 цагт 940 хүнээс халдвар илэрч, 12 хүн эндлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 940 хүнээс халдвар илэрч, 12 хүн эндлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 940 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдлын тоо 42,464 болж байна. Шинээр бүртгэгдсэн халдвар нь,

Эмнэлгээс шалтгаалах-8

Улаанбаатар хотод-828

Хөдөө орон нутагт-104 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Халдвар бүртгэгдсэн аймгууд:

  • Ховд-1
  • Говь-Алтай-34
  • Завхан-32
  • Өвөрхангай-2
  • Төв-2
  • Сэлэнгэ-9
  • Булган-2
  • Эрдэнэт-19
  • Хэнтий-2
  • Дорноговь-1 тохиолдлууд бүртгэгджээ.

Харин сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 27,242 боллоо. Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас 12 хүн эндэж, халдварын улмаас нийт нас барагсдын тоо 142 боллоо. Тодруулбал, сүүлийн 24 цагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 40 настай эмэгтэй, 58 настай эрэгтэй, 58 настай эмэгтэй, 74 настай эмэгтэй, 70 настай эмэгтэй, 75 настай эмэгтэй, 94 настай эмэгтэй, 41 настай эмэгтэй эндсэн байна” гэж мэдээллээ.