COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн иргэдийг 30 хоногийн дараа вакцины нэг тунгаар дархлаажуулна

COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн иргэдийг 30 хоногийн дараа вакцины нэг тунгаар дархлаажуулна

УОК-ын өчигдрийн хуралдаанаар коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг вакцины зөвхөн нэг тунд хамруулах шийдвэр гаргажээ. Энэ тухай Шадар сайд С.Амарсайхан "Одоогоор улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 60 хувь нь эхний тунгаа хийлгэжээ. Харин хоёрдугаар тунд 27.3 хувь нь хамрагдсан байна.

Хэдийгээр халдварын хүндрэлтэй үзүүлэлтүүд буурах шинж ажиглагдаж байгаа ч мутацид орсон вирусийн эрсдэл бий. Өнгөрсөн өдрүүдэд мөрдөх хөл хорионы дэглэмийг үр дүнтэй болгож, вакцинжуулалтын ач холбогдлыг алдахгүй байхын тулд иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатай. Түүнээс гадна халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг вакцины хоёрдугаар тунд хамруулахаар болсныг дуулгая. Энэ бол эрдэмтэн судлаачдын судалгаа болон олон улсын жишгийн хүрээнд хийгдэж буй ажил юм" хэмээн хэллээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвар авсан 41,524 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.