Вакциндаа бүрэн хамрагдсан иргэдэд олгох 50 мянган төгрөгийг энэ сарын 10-аас шилжүүлнэ

Вакциндаа бүрэн хамрагдсан иргэдэд олгох 50 мянган төгрөгийг энэ сарын 10-аас шилжүүлнэ

Засгийн газрын өчигдрийн /2021.05.06/ хуралдаанаар дархлаажуулалтын хоёрдугаар тундаа бүрэн хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. 

Тэгвэл тус мөнгийг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлэхээр Сангийн яам, Монгол банк ажиллаж байгаа аж. Тус мөнгө нь иргэдийн дархлаа дэмжихэд зориулагдсан гэж Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн билээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 446 940 иргэн вакцины хоёрдугаар тунд хамрагдсан байна.