Ч.Хүрэлбаатар: Н.Алтанхуягт хүчээр амжилт хүсүүлэх гэж байгаа бол яршиг л байна. Бага доромжлоорой

Ч.Хүрэлбаатар: Н.Алтанхуягт хүчээр амжилт хүсүүлэх гэж байгаа бол яршиг л байна. Бага доромжлоорой

Ардчилсан нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж дуусаагүй байхад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар  "МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ ХҮН-ээс Д.Энхбат нэр дэвшихээр болжээ. Монгол төрийн тэргүүний хариуцлагатай сонгуульд нэр дэвшиж буй та бүгдэд амжилт хүсье" гэж өөрийн цахим хуудастаа нийтэлсэн.

Үүний дараа АН-ын Улс төрийн зөвлөлөөс МАН-ын Удирдах зөвлөлд “Хариуцлагатай албан тушаалтны олон нийтийн сүлжээнд тавьсан энэ мэдээлэл төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, оролцож, ҮАГ, сонгуулийн төв байгууллагын хараат бус, бие даасан байдалд нөлөөлөх гэсэн оролдлого гэж бид үзэж байна. Улмаар намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс үл оролцох гэсэн хуулиар хориглосон үйлдлийг зөрчлөө. Тиймээс хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардаж байна" гэсэн агуулга бүхий удирдамж хүргүүлсэн.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудастаа “Ерөнхийлөгчид нэр дэвшсэн хүмүүст амжилт хүссэн чинь “АН-ы УЗ” намайг тэдний дотоод асуудалд оролцлоо гэж. Амжилт хүсэж болохоо больсон цаг уу? 7 удаа хориг тавьж дарамталдаг шигээ надаар Н.Алтанхуягт хүчээр амжилт хүсүүлэх гэж байгаа бол яршиг л байна. Бага доромжлоорой” гэжээ.