“Pfizer” жилийн эцэс гэхэд бага насны хүүхдүүдийг дархлаажуулах зөвшөөрөл авна гэв

“Pfizer” жилийн эцэс гэхэд бага насны хүүхдүүдийг дархлаажуулах зөвшөөрөл авна гэв

АНУ болон Германы Pfizer, Biotech компаниуд өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр 6 сараас 11 настай хүүхдүүдэд вакцинаа туршиж эхэлсэн билээ. Вакцины үр дүнгийн талаарх мэдээлэл энэ зуны сүүлчээр тодорхой болно хэмээн тус компанийн мэргэжилтнүүд CNBC сувагт мэдээлжээ. 

“BioNTech”-ийн үүсгэн байгуулагч, эмнэлгийн ерөнхий эмч Доктор Озлем Туречи “Вакцины нэгдсэн мэдээлэл энэ зун, эсвэл намрын сүүлчээр бэлэн болно гэж таамаглаж байна. Дараа нь бид зохицуулагч байгууллагууд руу холбогдох материалуудаа явуулж жилийн эцэс гэхэд бага насны хүүхдүүдийг дархлаажуулах зөвшөөрөл авах болно” гэжээ. 

Тус компаниуд энэ сарын эхээр 12-15 насны хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцинаа яаралтай тусламжийн горимоор хийлгэх зөвшөөрөхийг АНУ-ын хүнс ба эмийн захиргаа/FDA/-аас хүссэн юм. FDA одоогоор хариу өгөөгүй байна. 

“Pfizer” 3-р сарын сүүлчээр 2000 гаруй өсвөр насны хүүхдүүдэд вакцины туршилтаа хийхэд коронавирусийн эсрэг 100 хувийн үр дүн үзүүлсэн нь тогтоогдсон гэж мэдэгдсэн.  Мөн вакцин хүүхдийн биед "хүчтэй" эсрэг биеийн  дархлаа тогтоож байгааг онцолж байгаа юм. 

Эх сурвалж: CNBC