ЗАСГИЙН ГАЗАР: 1.3 сая иргэн вакциний эхний тунд хамрагджээ

ЗАСГИЙН ГАЗАР: 1.3 сая иргэн вакциний эхний тунд хамрагджээ

Өчигдрийн байдлаар /2021.05.03/ улсын хэмжээнд 1.3 сая иргэн вакцины эхний тунд хамрагдсан гэж Засгийн газраас мэдэгдлээ. Ингэснээр вакцинжуулалт эхэлсэн үе буюу хоёрдугаар сарын 23-аас хойш зорилтот бүлэг болох насанд хүрэгчдийн 50 хувь вакцины I  тунд хамрагдсан гэсэн үг. 

Харин II тунд 495 мянга буюу 24 хувь нь хамрагдсан байна. Бүсчилж үзвэл хүн амын дийлэнх нь амьдарч буй нийслэлийн иргэдийн 82 хувь I тунд, 43 хувь нь II тундаа хамрагджээ. Ерөнхий сайд О.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн иргэдийг вакцины эхний тунд, зургадугаар сарын 1-ны өдөр гэхэд орон нутгийн иргэдээ вакцинд хамруулах, долдугаар сар гэхэд хүн амын 60 хувийг вакцинжуулна гэж зорьж буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Албаныхны мэдээллээр Дархан-Уул, Орхон аймгууд вакцинжуулалтаар тэргүүлж байгаа аж. Харин Хөвсгөл, Булган, Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Өвөрхангай, Дундговь аймгууд вакцинжуулалтын ирц муу байна гэх мэдээлэл байгаа юм.

Коронавирусийн халдварын цар тахлыг даван дуулах цорын ганц арга нь вакцин, өөр сонголт үгүй. Тэгэхээр иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг ХӨСҮТ, Эрүүл мэндийн яам, Засгийн газраас анхааруулж буй. Вакцины татан авалт сайжирсан мөн нөөц бий учир “Ковидгүй зун” гэх том зорилтдоо хүрэхийн тулд иргэд вакциндаа хамрагдах шаардлага бий гэж албаныхан хэлж байна. 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувьд "100 хоног"-тоо багтаан вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж цаашлаад энэ эрчээрээ орон нутгийн иргэдийг 20 хоногт багтаан эхний тунд хамруулахаар зорьж байгаа аж.

Дашрамд дурдахад, Оксфордын их сургуулиас гаргадаг статистик мэдээллийн Our World In Data порталын тоог харвад энэ сарын 01-ны өдрийн байдлаар бүрэн дархлаажсан  хүмүүсийн нийт хүн амд эзлэх хувиар харьцуулахад манай улс вакцинжуулалтаар наймд буюу 12.5 хувьтай явна.