Норовлин суманд гарсан хээрийн түймэрт 484 га талбай шатжээ

Норовлин суманд гарсан хээрийн түймэрт 484 га талбай шатжээ

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Сэвэлжит” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарчээ. Дуудлагыг 05.02-ны өдрийн 09:22 цагт хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Баян-Адрага сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Норовлин сумын иргэд, Дадал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд  15:30 цагт цурамд оруулжээ.

Ингээд энэ сарын 3-нд 10:10 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн байна. Түймэрт урьдчилсан байдлаар 484 га талбай шатсан гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Хавар ой хээрийн түймэр гарах өндөр эрсдэлтэй байдаг тул иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж, тамхины гал зэргээ сайтар унтрааж байхыг уриалж байна.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө