УОК: Том худалдааны төвүүдийн хөл, хориог долоо хоногоор сунгаж үсчин, гоо сайхныг нээнэ

УОК: Том худалдааны төвүүдийн хөл, хориог долоо хоногоор сунгаж үсчин, гоо сайхныг нээнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжсэн билээ. УОК-оос тавдугаар сарын 08-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ шат дараатай нээхээр төлөвлөсөн гэж өмнө нь мэдэгдсэн. 

Харин дагаж, мөрдөх журмыг боловсруулсан бөгөөд  маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлуулах аж.

УОК-ын ажлын зөвлөл эхний байдлаар журмын төслийг боловсруулж байгаа бөгөөд өдөрт нэмэгдэх тохиолдлын тоо буурахгүй байгаа учраас бүх үйл ажиллагааг зэрэг нээх нь эрсдэлтэй гэж үзсэн байна. Жишээ нь том худалдааны төвүүдийг энэ сарын 8-аас нээхгүй, дахин долоо хоног сунгах саналыг ярьжээ. Харин үсчин, гоо сайхан гэх мэт үйлчилгээний газрыг нээх юм байна. УОК-ын Ажлын зөвлөл өнөөдөр орой дахин хуралдах юм байна.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө