Нохойгоо салхилуулж явсан эмэгтэй рүү дайрч, амийг нь хороосон хар баавгайг нүүлгэн шилжүүлжээ

Нохойгоо салхилуулж явсан эмэгтэй рүү дайрч, амийг нь хороосон хар баавгайг нүүлгэн шилжүүлжээ

АНУ-ын Колорадо мужийн Дуранго хотод нохойгоо салхилуулж байсан эмэгтэй рүү зэрлэг хар баавгай дайрч, амь насыг нь хороосон аймшигт хэрэг гарсан. Тодруулбал, 39 настай эмэгтэй рүү дайрч бүсгүйг урж, тасдсан баавгай нь Америкийн хар баавгайн төрөл буюу 10 гаруй настай эмэгчин амьтан байжээ.

Тухайн бүсгүйн цогцсыг хамгийн анх найз залуу нь олсон бөгөөд 911 рүү залгаж дуудлага өгсний дараа цагдаа нар хэргийн газрыг шинжилж үзээд зэрлэг амьтны эмэгтэйн цогцсонд үлдээсэн шүдний мөр, үсийг олсон байна. Мөн үнэрч нохдоор мөрдүүлэн хэргийн газраас холгүй хоёр бамбарууштай эмэгчин хар баавгай байгааг олж тогтоожээ. Тиймээс ойролцоох оршин суугчдын аюулгүй байдлын үүднээс гурван баавгайг өөр газарт шилжүүлсэн байна.

Хар баавгай хүн рүү дайрсан тохиолдол маш цөөн буюу 50 жилийн хугацаанд ердөө гуравхан удаа гарсан байна. Колорадо мужид ойролцоогоор 17,000-20,000 хар баавгай нутагшсан гэж байгаль орчныг хамгаалагчид мэдээлжээ.

Эх сурвалж: BBC