Самарт явж байсан иргэн ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ

Самарт явж байсан иргэн ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ

Өнгөрсөн сарын 28-ны өдөр /2021.04.28/ "Мандал сумын эмнэлэгт нас барсан хүн хүргэгдэн ирлээ" гэсэн дуудлага, мэдээлэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтэст ирсэн байна. 

Дуудлагын дагуу шалгаж үзэхэд иргэн Б нь тус аймгийн Ерөө сумын нутаг Халиарын зоо гэх газарт самарт явж байгаад ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ. Амь хохирогч элэгний хатууралтай, эмчийн хяналтад байсан байна. Хэргийг Мандал сумын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм.