"Насанд хүрсэн иргэд вакцины хоёр тунгаа хийлгэчихвэл хүүхдүүдэд халдвар тараах эрсдэл буурна"

"Насанд хүрсэн иргэд вакцины хоёр тунгаа хийлгэчихвэл хүүхдүүдэд халдвар тараах эрсдэл буурна"

Хүүхдүүдэд вакцин хийх асуудал сүүлийн үед хөндөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны Газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Pfizer” вакциныг 16-аас дээш насныханд хийж болно гэсэн мэдээлэл ирсэн байна. Бусад вакцины хувьд 18-аас доош насны хүнд хийж болно гэсэн шууд зөвлөмж гараагүй. Насанд хүрсэн иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж, бүгд хоёр тунгаа авчихвал хүүхдүүдэд халдвар тараах эрсдэл буурна. 

Мөн вакциныг жирэмсэн болон хөхүүл хүнд хийх үү гэдэг асуулт их ирж байна. Синофармын “Вероселл” вакциныг жирэмсэн хүнд хийж болно гэсэн мэдээлэл байхгүй учраас эсрэг заалтад оруулсан байгаа. Харин хөхүүл хүнд хийж болно гэсэн заалттай учир нийслэл болон хөдөө орон нутагт шууд хийж болно.

“Спутник V” вакцины хувьд хөхүүл болон жирэмсэн хүнд хийх мэдээлэл байхгүй учраас одоохондоо эсрэг заалтад оруулж байна” гэв.