СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зарим нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зарим нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Тухайлбал, Хэнтийн нутаг, Дундговийн зүүн, Дорноговийн хойд, Сүхбаатар, Дорнодын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийн давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их Нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх гол орчмоор 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.