АН-ын Их хурлаар С.Эрдэнийг батламжилж, мөрийн хөтөлбөрийг нь аудитад хүргүүлжээ

АН-ын Их хурлаар С.Эрдэнийг батламжилж, мөрийн хөтөлбөрийг нь аудитад хүргүүлжээ

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах АН-ын дотоод сонгууль өчигдөр /2021.05.01/ болж өндөрлөсөн. Тодруулбал, М.Тулгатын нам буюу албан ёсны АН-аас С.Эрдэнэ, О.Цогтгэрэлийн нам буюу албан бус АН-аас Н.Алтанхуяг шалгараад буй. 

Тэгвэл өнөөдөр өглөө 09:00 цагт албан ёсны АН-ын ҮБХ хуралдсан бол, дараа нь 12:00 цагт тус намын Их хурал цахимаар хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас С.Эрдэнийг дэвшүүлэхийг дэмжиж, батламжилсан байна.

Мөн түүний мөрийн хөтөлбөрийг өнөөдөр Үндсэн хууль болон төсвийн тухай хуульд нийцэж байгааг хянуулахаар Үндэсний аудитын газар хүргүүлсэн байна.  Харин С.Эрдэнийн нэрийг “Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч”-ээр бүртгүүлэхээр маргааш /2021.05.03/ Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлэх ажээ.