МАН-ын Удирдах зөвлөлөөс У.Хүрэлсүхийг дэмжлээ

2021-05-02 15:25

МАН-ын Удирдах зөвлөлөөс У.Хүрэлсүхийг дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүдийн материалтай танилцсаны эцэст 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг дэмжсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар таван гишүүний материал МАН-ын Удирдах зөвлөлд очсон гэх. Үүнээс хамгийн их санал авсан хоёр гишүүнийг Бага хурал руу оруулж санал хураалгана гэж байсан билээ. Тэгвэл Бага хурал 15.00 цагт товлогдсон бөгөөд яг одоо эхлэх гэж байна. Хурал цахимаар болох юм. 

2021-05-02 12:16

У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх МАН-ын Бага хурал цахимаар болно

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдсон. Хуралдаан хэдэн цагт эхлэх талаар Бага хурлын гишүүдэд одоогоор дуулгаагүй байна. 

Хуралдаан цахимаар болох аж. Бага хурлын гишүүдийн хэлж буйгаар МАН-ын дарга У.Хүрэлсүхээс гадна заалнаас зарим гишүүд нэрээ дэвшүүлж өрсөлдөж магадгүй байгаа аж. 

Гэхдээ У.Хүрэлсүхийг дэмжиж саналаа өгөх тохироотой байна гэв. 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө