ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1185 хүнээс халдвар илэрч, ХОЁР хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1185 хүнээс халдвар илэрч, ХОЁР хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 8522 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1,185  тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн COVID-19 халдварын тоо 37,839  болж байна.

Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлууд нь:

Улаанбаатар-1059

Эмнэлгээс шалтгаалах халдвар-2

Зөөвөрлөгдсөн-1 буюу Казакстан улсаас ирсэн нэг монгол иргэн

Орон нутагт-123  тус тус бүртгэгдсэн байна.

Халдварын тохиолдол бүртгэгдсэн аймгууд:

  • Төв-7
  • Эрдэнэт-35
  • Дархан-Уул-14
  • Завхан-32
  • Сэлэнгэ-2
  • Архангай-1
  • Говь-Алтай-26
  • Увс-1
  • Ховд-1
  • Сүхбаатар-4 хүнээс тус тус халдвар илэрчээ.

Сүүлийн 24 цагт 1026 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол мөн хугацаанд хоёр иргэн энджээ. Тодруулбал,

84 настай эрэгтэй 4.19-нд онош батлагдсан

47  настай эмэгтэй  4.16-нд онош батлагдсан

Тус хоёр иргэн нь бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас баржээ. Ингэснээр коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт 117 боллоо" гэж мэдээллээ.