Өглөө үүрээр Сайпан арлаас 100 гаруй иргэн эх орондоо иржээ

Өглөө үүрээр Сайпан арлаас 100 гаруй иргэн эх орондоо иржээ

Өнөөдөр 2021 оны 05-р сарын 02-ны үүрийн 03:50 цагт "Ашиана Эйрлайнс" компанийн тусгай нислэгээр 247 хүн иржээ. Үүн дотор АНУ-ын Сайпан аралд ажиллаж, амьдарч байгаад нутаг буцаж буй 100 гаруй Монгол Улсын иргэн багтсан бөгөөд эдгээр иргэд нь Ковид-19-ын вакцины  2-р тунгаа бүрэн хийлгэж, дархлаа тогтох хугацаагаа өнгөрөөсний дараа ирж байгаа юм байна.

Дашрамд дурьдахад "Ашиана Эйрлайнс" компани нь Сайпан – Сөүл, Сөүл – Улаанбаатар чиглэлд давхар нислэг үйлдэх эрхтэй одоогийн байдлаар цорын ганц агаарын тээвэрлэгч компани бөгөөд тухайн иргэдийг ажиллах боломжоор хангаж байсан Жунсон Констракшн ХХК-ийн хүсэлтээр Сайпан – Сөүл чиглэлд тусгай нислэг зохион байгуулж, улмаар тухайн нислэгээ Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгтэйгээ холбох замаар дээрх 100 гаруй иргэнийг нутаг буцах боломжоор хангажээ. Вакцины бүрэн тундаа хамрагдаад 14-өөс дээш хоног өнгөрсөн 109 иргэнийг журмын дагуу гэрийн ажиглалтад гаргаж, бусад иргэдийг “Ибис”, “Кемпински”, “Новотэл”, “Зүчи”, “Лион”, “Кентавр” зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.