ХҮН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр Б.Батбаяр, Б.Болдсайхан, Д.Энхбат, Б.Нямтайшир, Ц.Оюунгэрэл нар дэвшиж байна

ХҮН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр Б.Батбаяр, Б.Болдсайхан, Д.Энхбат, Б.Нямтайшир, Ц.Оюунгэрэл нар дэвшиж байна

УИХ-д суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлж оролцох хуулийн зохицуулалттай.

Иймд парламентад суудалтай Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/ өнөөдөр /2021.05.02/ Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшигчээ тодруулах юм байна. Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуульд "Зөв ХҮН электорат" эвсэл буюу ХҮН, МСДН, ЗЁН намууд хамтарч оролцсон тул эдгээр намууд хамтарч хуралдах ажээ.

Ингээд ХҮН-ээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр

  • Нийтлэлч Б.Батбаяр /Баабар/,
  • Анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан,
  • Датаком ХХК-ийн үүсгэн байуулагч Д.Энхбат,
  • МАК компанийн Б.Нямтайшир,
  • УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл

нар нэр дэвшин өрсөлдөж байгаа ажээ. Тэдний хэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшихийг өнөөдөр болох ХҮН, МСДН, ЗЁН намууд хамтарсан хурлаар шийдэх юм.