Ерөнхийлөгчид АН-аас С.Эрдэнэ  нэр дэвшихээр боллоо

Ерөнхийлөгчид АН-аас С.Эрдэнэ нэр дэвшихээр боллоо

М.Тулгат тэргүүтэй АН-ын Дотоод сонгуулийн хорооноос АН-ын нэр дэвшигчийн сунгааны тухай мэдээлж, дүнг танилцуулж байна. Тус сунгаанд нийт таван нэр дэвшигч өрсөлдсөн. Сунгааг цахимаар явуулсан. Тэгвэл АН-ын дотоод сонгууль 53.07 хувийн эрцтэй санал хураалт болжээ. Сунгаанд:

  1. Д.Ганбат – 637.29 оноо
  2. Л.Гүндалай – 1463.92 оноо
  3. Р.Амаржаргал – 1826.03 оноо
  4. Ц.Оюунгэрэл 1719.43 оноо
  5. С.Эрдэнэ 1953.05 оноо авч тэргүүлжээ.

С.Эрдэнэ “Цахим сонгуулийн дүнд баяртай байгаа ч, маш том үүрэг, хариуцлага ирлээ. Өнөөдөр надтай хамт өрсөлдсөн, нэр дэвшигчиддээ баяр хүргэе. Хэн нэг нь түрүүлэхдээ биш АН гарч ирэхдээ чухал юм” гэв.