Ардчилсан намын гишүүд МЭДЭГДЭЛ гаргажээ

Ардчилсан намын гишүүд МЭДЭГДЭЛ гаргажээ

УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар Ардчилсан Намд элссэн гэх мэдээллийн дагуу доорхи мэдэгдлийг гаргаж байна.

Ардчилсан Нам нь баруун төвийн либерал-консерватив үзэл баримтлалтай намын хувьд зүүний социалист чиг хандлагтай иргэнийг эгнээндээ багтаах орон зай байхгүй гэдгийг хариуцлагтайгаар мэдэгдэж байна. Мөн Ардчилсан Нам нь хэн нэгнийг өндөр албан тушаалд хүрэхэд нэг удаа хэрэглэгддэг шат биш бөгөөд үндэсний хэмжээний улс төрийн хүчний хувьд ёс зүйн нийтлэг шаардлагыг гаргасанд С.Ганбаатар нь тохирохгүй гэдгийг онцолж байна.

Цаашид Ардчилсан Нам нь социалист популистуудын цугларал биш гэдгийг нийт гишүүд дэмжигчиддээ тунхаглахын зэрэгцээ хувь хүний эрх чөлөөнд суурилсан гурав дахь хөршийн бодлогыг тууштай баримталсан орчин үеийн баруун төвийн улс төрийн хүчний байр суурь дээрээ хатуу зогсоно гэдгийг үүгээр мэдэгдэж байна.

АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД

2021 оны 4-р сарын 29-ны өдөр

Улаанбаатар хот