Дэлхийн шилдэгүүдийг тодруулах “Кардифф” тэмцээнд манай улсаас Э.Анхбаяр оролцож байна

Дэлхийн шилдэгүүдийг тодруулах “Кардифф” тэмцээнд манай улсаас Э.Анхбаяр оролцож байна

“BBC” агентлагаас жил бүр тодруулдаг шилдэг дуурийн дуучин шалгаруулах “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” уралдааны 2021 ээлжит тэмцээнд оролцох шилдэгүүд шалгарчээ.  Тэмцээн “St David’s Hall” танхимд зургаадугаар сарын 12-19-ний хооронд явагдах бөгөөд энэ жил Covid-19-той холбоотойгоор үзэгчидгүй болох аж.

Тус тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалтууд Уэльсийн Хатан хааны Хөгжимт Драмын коллежийн Дора Стоцкер танхимд явагдсан аж. Хоёр жилд нэг удаа зохиогддог энэхүү тэмцээн нь 20 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд энэ жилийн арга хэмжээнд Австри, Хятад, Дани, Англи, Гүрж, Исланд, Монгол, БНСУ, ОХУ, Өмнөд Африк, АНУ, Венесуэл, Уэльс зэрэг 15 орны дуучид оролцож байгаа юм.

Харин манай улсаас тус тэмцээнд дуурийн дуулаач Э.Анхбаяр оролцож байна. Түүний хувьд 32 настай бөгөөд шигшээд шалгарсан дуучид бүгд 26-32 насны хооронд байгаа юм. Тэмцээнд оролцогчдын аль нь ч өмнө нь энэ тэмцээнд оролцож байгаагүй юм байна. МУГЖ Г.Ариунбаатар өмнө нь тус уралдааны романс төрөлд тэргүүн байр эзэлж байсан билээ.