ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 1306 хүнээс халдвар илэрч, ТАВАН хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 1306 хүнээс халдвар илэрч, ТАВАН хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 13,553 гаруй хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын  1,306 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн COVID-19 халдварын тоо  37,285 болж байна.

Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлууд нь:

Улаанбаатар-1187

Эмнэлгээс шалтгаалах халдвар-3

Орон нутагт-116  тус тус бүртгэгдсэн байна.

Халдварын тохиолдол бүртгэгдсэн аймгууд:

  • Төв-24
  • Эрдэнэт-24
  • Дархан-Уул-7
  • Ховд-3
  • Завхан-9
  • Сэлэнгэ-12
  • Архангай-3
  • Говь-Алтай-6
  • Өвөрхангай-19
  • Дорноговь-1
  • Дорнод-8  хүнээс тус тус халдвар илэрчээ.

Сүүлийн 24 цагт 1039 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 20,681 боллоо. Мөн хугацаанд таван иргэн энджээ. Тодруулбал,

  • 71 настай эмэгтэй 4.16-нд онош батлагдсан
  • 78 настай эрэгтэй  4.20-нд онош батлагдсан
  • 78 настай эмэгтэй 4.21-нд онош батлагдсан
  • 85 настай эмэгтэй  4.24-нд онош батлагдсан
  • 73 настай эрэгтэй 4.18-нд онош батлагдсан

Эдгээр иргэн нь бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас баржээ. Ингэснээр коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт 115 боллоо" гэж мэдээллээ.