Өнөөдөр 40 мянган тун “Спутник V” вакцин ирэхээр болжээ

Өнөөдөр 40 мянган тун “Спутник V” вакцин ирэхээр болжээ

Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас коронавирусийн эсрэг нэг сая тун “Спутник V” вакциныг худалдан авахаар гэрээ байгуулаад байгаа. Харин ОХУ дотооддоо вакцины эрэлт ихтэй байгаа тул энэ ажил удаашраад байгаа аж.

Тэгвэл өнөөдөр 40,000 тун “Спутник V” вакцин ирэх тухай УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар цахим хуудсаараа мэдээлжээ. Гэрээ ёсоор нэгдүгээр тунгийн 40,000 вакцин өнөөдөр /2021.05.01/ ирэх бөгөөд үүний 20,000 нь улсад, үлдсэн нь хувийн хэвшилд нийлүүлэгдэх аж. Харин хоёрдугаар тун нь 21 хоногтоо багтаж ирэх юм байна.

Цаашид “Спутник V” вакцин жилдээ багтаж бага, багаар нийлүүлэгдэх төлөвтэй байгаа юм. Өмнө нь тус улсаас 20,000 тун вакцин татан авч байсан билээ.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө