Угаар мэдрэгчийг салгасны улмаас долоон хүн угаартжээ

Угаар мэдрэгчийг салгасны улмаас долоон хүн угаартжээ

Өчигдөр /2021.04.29/ Сонгинохайрхан дүүргийн 11, 36 дугаар хороонд угаар мэдрэгчийн зайг салгаснаас үүдэн долоон хүн угаартсан дуудлага бүртгэгджээ.

Иймд иргэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэн,

  • Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгах,
  • Насанд хүрээгүй хүүхдүүдийг энгийн галлагаатай байшинд хараа хяналтгүй орхихгүй байх,
  • Түлээ нүүрсийг зуухныхаа хүчин чадалд тааруулах,
    Нэг дор хэт ихээр түлэхгүй байх,
  • Орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгах,
  • Угаар мэдрэгчийг унтраахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сануулж байна.