5 дугаар сарын 2 хүртэл PCR шинжилгээ авах цэгүүд

5 дугаар сарын 2 хүртэл PCR шинжилгээ авах цэгүүд

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд цаг авалгүй PCR шинжилгээнд хамрагдана.

Мөн дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн шинжилгээнд хамрагдана.

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд дараах цэгүүдэд PCR шинжилгээ авна.

  • Баянгол дүүргийн 13 дугаар сургууль.
  • Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэг-50 дугаар сургууль
  • Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  • Сонгинохайрхан дүүргийн 5 шарын “Номин” агуулахын гадна талбай
  • Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын гадна талбай.

Бямба гараг буюу тавдугаар сарын 1-нд:

  • Баянгол дүүргийн 13 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн Таваншарын Номин агуулахын гадна талбай

Ням гараг буюу тавдугаар сарын 2-нд:

  • Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
  • Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  • Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын гадна талбайд явуулын баг ажиллахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой комисс