С.Энхболд: “АстраЗенекa” вакцины хоёр тун хийлгэсэн хүн гурав дахь тундаа ОХУ-ын “Спутник V” хийлгэж болно

С.Энхболд: “АстраЗенекa” вакцины хоёр тун хийлгэсэн хүн гурав дахь тундаа ОХУ-ын “Спутник V” хийлгэж болно

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-ын гишүүд асуулга асууж байна. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Шинэ гарсан вакцинууд бүгд туршигдаж байгаа вакцинууд. Одоогоор дэлхийд 100 орчим вакцин судлагдаж байна. Хэрэглээнд 11 вакцин гарсан. Зарим вакцины гурав дахь тунгийн асуудал дэлхий нийтэд судалгаанд үндэслэн гарч ирж байгаа.

Зургаан сарын дараа гурав дахь тунг хийлгэнэ. “АстраЗенекa” вакцин хийлгэсэн хүн гурав дахь тунгаа ОХУ-ын “Спутник V” хийлгэж болно. Мөн “Pfizer вакцин хийлгэсэн бол “Спутник V” хийлгэх гэх мэт судалгааны ажил хийгдэж байгаа" гэв.