"Хөхүүл эмэгтэйчүүд вакцин хийлгэснийхээ дараа хүүхдээ хөхүүлж болно"

"Хөхүүл эмэгтэйчүүд вакцин хийлгэснийхээ дараа хүүхдээ хөхүүлж болно"

ЭМЯ-нд хөхүүл эмэгтэйчүүд COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэж болох уу гэсэн асуулт түгээмэл ирж байна. Уг асуултад эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн өгсөн хариултыг ЭМЯ-ны ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр 11.00 цагийн мэдээллийн үеэр дамжууллаа.

Тэрбээр “Хөхүүл эмэгтэйчүүд коронавирусийн эсрэг вакцин хийлгэж болно. Мөн дархлаажуулалтад хамрагдсаны дараа хүүхдээ хөхүүлж болно гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Тиймээс хөхүүл эмэгтэйчүүд өөрийн харьяа хорооны дархлаажуулалтын цэгүүдэд вакцин хийлгэж болно” гэв.