ЭМЯ: Коронавируст халдварын 1015 тохиолдол шинээр бүртгэгдэж, ТАВАН хүн нас барлаа

ЭМЯ: Коронавируст халдварын 1015 тохиолдол шинээр бүртгэгдэж, ТАВАН хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна.

Сүүлийн 24 цагт 11,145 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1015 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо  34,623 болж байна. Шинээр батлагдсан тохиолдол нь:

  • Улаанбаатар-864
  • Эмнэлгээс шалтгаалах-1
  • Зөөвөрлөгдөн орж ирсэн-1 /4 дүгээр сарын 23-нд Казахстан улсын Алма хотоос ирсэн иргэн/
  • Хөдөө орон нутагт-149 хүнээс тус тус халдвар илэрчээ. 

Халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн аймгууд:

  • Ховд-3
  • Говь-Алтай-33
  • Завхан-2
  • Архангай-2
  • Булган-4
  • Өвөрхангай-11
  • Дундговь-1
  • Говьсүмбэр-1
  • Сэлэнгэ-4
  • Төв-36
  • Дархан-39
  • Эрдэнэт-13

Сүүлийн 24 цагийн хугацаанд 686 хүн эдгэрсэн /эмнэлгээс-399 , гэрийн хяналтаас-287/ бол халдварын улмаас таван хүн нас баржээ. Эдгээр нь

  • 55 настай эрэгтэй 4.19-нд онош батлагдсан
  • 37 настай эрэгтэй 4.22-нд онош батлагдсан
  • 89 настай эмэгтэй 4.10-нд онош батлагдсан
  • 89 настай эмэгтэй 4.11-нд онош батлагдсан
  • 78 настай эмэгтэй 4.15-нд онош батлагдсан. Ингэснээр коронавируст халдварын улмаас нас барсан иргэний тоо 102 болж байна. 

ҮЗЭХ: