Л.Баттөр: Вакцины бүрэн тундаа хамрагдсан 80 гаруй хүн халдвар авсан

Л.Баттөр: Вакцины бүрэн тундаа хамрагдсан 80 гаруй хүн халдвар авсан

Манай улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхэлснээс хойш/2021.04.28-ны өдрийн байдлаар/ 906,156 иргэн вакцины эхний болон хоёр дахь тунгаа хийлгээд байна.

Тэгвэл эхний тунгаа хийлгэсэн 6 мянга гаруй, хоёр дахь тунгаа хийлгэсэн 80 гаруй иргэн халдвар аваад байгааг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр УОК-ын Шуурхай штабын мэдээллийн үеэр хэллээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар вакцины бүрэн  тунд хамрагдсан 80 гаруй хүн, эхний тунгаа хийлгэсэн 6 мянга гаруй иргэн халдвар аваад байна. Тиймээс ямар ч тохиолдолд амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ барихыг сануулж байна.

Иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллаа сайн барих ёстой хэмээн ДЭМБ-аас ч анхааруулж байна.

Мөн халдвар аваад эдгэсэн иргэнийг "өвдөөд эдгэсэн" гэсэн гэрчилгээ бүхий бичгийг өрхийн эмч эсвэл тухайн эмнэлгийн эмчийн хяналтан доор eruul.gerege.mn системд байршуулна. Энэхүү бичгийг тухайн иргэн орон нутагт руу явах, ажилдаа эргэж орохдоо үзүүлэхэд хэрэг болно” гэлээ.