ШУУРХАЙ МЭДЭЭ: Ц.Анандбазарын асуудлыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор хэлэлцэхийг үүрэг болголоо

ШУУРХАЙ МЭДЭЭ: Ц.Анандбазарын асуудлыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор хэлэлцэхийг үүрэг болголоо

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар зарим бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй асуудалд нэр холбогдоод буй.

Мөн өнөөдөр /2021.04.28/ сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нарт Ц.Анандбазар гишүүний үйлдсэн ёс бус үйлдэлтэй холбоотой шаардлагыг хүргүүлсэн билээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг байнгын хороогоороо авч хэлэлцэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өгсөн байна. Уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулан, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж УИХ-ын дарга үзэж байна.