“Спутник V” вакциныг үйлдвэрлэх гэрээ байгуулсан БНСУ-ын компанийн хувьцаа огцом өсжээ

“Спутник V” вакциныг үйлдвэрлэх гэрээ байгуулсан БНСУ-ын компанийн хувьцаа огцом өсжээ

ОХУ вакциныхаа гадаадын нийлүүлэлтээ эрчимжүүлж буйтай холбоотойгоор БНСУ-ын “Huons Global” компани сар бүр “Спутник V” вакцины 100 сая тун үйлдвэрлэх гэрээ байгуулжээ. 

“Huons Global”-тай “Prestige BioPharma”, “Humedix”, “Boran Pharma” гэсэн гурван компани хамтрах бөгөөд вакцины үйлдвэрлэлд зорилж шинэ байгууламж барих юм байна. Орон нутгийн хэвлэлүүдийн бичиж буйгаар вакцины үйлдвэрлэл ирэх наймдугаар сараас эхлэх аж. Уг мэдээлэл цацагдсаны дараа “Huons Global” компанийн хувьцаа 29,8 хувиар огцом өсжээ.

Хэдий ДЭМБ-аас ОХУ-ын вакцинд албан ёсны зөвшөөрөл олгоогүй байгаа ч аль хэдийн дэлхийн олон орон дархлаажуулалтдаа хэрэглэж байна. ОХУ тавдугаар сарын эхэн үеэр Энэтхэг рүү вакцинаа нийлүүлэхтэй холбоотойгоор үйлдвэрлэлээ улам эрчимжүүлж байгаа аж. 

Эх сурвалж: Reuters