Говь-Алтай аймагт тогтоосон ТЭГ ЗОГСОЛТЫГ ирэх сарын 02-ны өдрийг хүртэл сунгажээ

Говь-Алтай аймагт тогтоосон ТЭГ ЗОГСОЛТЫГ ирэх сарын 02-ны өдрийг хүртэл сунгажээ

Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос тэг зогсолтын хугацааг тав хоног буюу тавдугаар сарын 2-ныг хүртэл сунгалаа. 

Коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдэн тэг зогсолт хийсэнтэй холбоотойгоор Есөнбулаг сумын ЗДТГ-аас хүргэлтийн үйлчилгээг найман багийн иргэдийн хүсэлтийн дагуу тогтмол зохион байгуулж байна. Дөрөвдүгээр сарын 27-нд хүргэлт хийх зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрүүд нийт 958 өрхөд захиалгын дагуу хүргэлт хийжээ. Мөн хугацаанд: 

  • Махны хүргэлт: 1,5 тн /182 өрх/
  • Малын тэжээл: 1,9 тн /24 өрхөд хүргэлт/
  • Нүүрс: 13,8 тн /171 өрхөд хүргэлт/
  • Гурил: 500кг /20 өрхөд хүргэлт/
  • Эм – 140 өрхөд /нийт 4 эмийн сан/ тус тус хүргэн ажилласан байна.

Түүнчлэн ард иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн хүнсний багцын тусламж болон түлээ нүүрс олгох талаар сумын удирдлагууд хэлэлцэж байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв. Иргэдийн зүгээс нүүрс, түлээ болон хөдөөний малчдад өвс, тэжээл хурдан шуурхай түгээх шаардлагатай байна гэдгээ холбогдох албаныханд цахимаар илэрхийлээд байна. 




“BONUS BOOST” BSB-д

8 цагийн өмнө