Ц.Анхзул: УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нэвтрүүлгийг гаргахгүй байхыг ятгаж, "Мөнгө өгье. Тохиролцмоор байна" гэсэн

Ц.Анхзул: УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нэвтрүүлгийг гаргахгүй байхыг ятгаж, "Мөнгө өгье. Тохиролцмоор байна" гэсэн

Цахиур.мн сайтын сэтгүүлч Ц.Анхзул, LIVETV.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа нар хамтран "УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл" нэвтрүүлгийг бэлтгэн энэ сарын 25-ны өдөр олон нийтэд ил болгосон. 

Нэвтрүүлэг гарснаас хойш УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь тус сэтгүүлчдийг гүтгэх болон сайтад нь халдаж ажиллагаагүй болгох зэрэг үйлдлийг үйлдсэн байх магадлалтай нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм. Тиймээс сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар өнөөдөр 13.00 цагт УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нарт Ц.Анандбазар гишүүний үйлдсэн ёс бус үйлдэлтэй холбоотой шаардлагыг хүргүүлсэн юм. Үүний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгч дараах тайлбарыг хэллээ. 

СЭТГҮҮЛЧ Ц.АНХЗУЛ: УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртсөн 10 бүсгүйн тав нь нэвтрүүлэг ярилцлага өгсөн. Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын утасны дугаар руу залгасан ч хариу өгөөгүй. Мөн мессеж бичиж "Таны тухай нэвтрүүлэг гарах гэж байна. Та байр, сууриа илэрхийлнэ үү" гэхэд хариу бичээгүй. Харин дараа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хэвлэлийн төлөөлөгч гэх залуу холбогдож "Нэвтрүүлгээ гаргахгүй байж болох уу. Тохиролцмоор байна" гэж маш их ярьсан. 

Уг нэвтрүүлгийг гаргахгүй байх шахалтаас гадна ажил дээр хүмүүс ирж хаалга нүдсэн гэх мэт асуудал их гарсан. Ингээд нэвтрүүлэг гарсан. Гарсны дараа цагдаагийн байгууллагаас өчигдөр сэтгүүлч С.Будрагчаа бид хоёрыг дуудаж байцаалт авсан. Нийслэлийн прокуророос уг нэвтрүүлэгт гарч буй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж тогтоох үүргийг цагдаагийн байгууллагад өгсөн юм байна. 

Энэ дагуу бид хоёрыг гэрчээр дуудаж мэдүүлэг авсан. Биднээс байцаалт авсан цагдаагийн хэлж буйгаар хохирогч нараас мэдүүлэг авах шаардлага бий. Цаашлаад Ц.Анандбазар мөн охидыг зуучилдаг хүмүүсийг шалгана гэж хэлсэн. Энэ дагуу бид хохирогч охидоос зөвшөөрөл авсны үндсэн дээр хувийн мэдээллийг нь цагдаагийн байгууллагад өгсөн. Гэтэл 200-300 мянган дагагчтай фэйж хуудсаар бидний эсрэг, худал мэдээлэл тавьж С.Будрагчаа, Ц.Анхзул нарыг шалгаж буй мэтээр бичсэн. Тиймээс бид УИХ-ын дарга болон Ёс зүйн байнгын хороонд шаардлага хүргүүлж байна. Нэвтрүүлэг гарснаас хойш маш олон хохирогч бидэнтэй холбогдсон. Тухайлбал Ц.Анандбазар гишүүний хүүхдийг нь асрах хугацаандаа хүчиндүүлж байсан гэх эмэгтэй холбогдсон. 

Харин СЭТГҮҮЛЧ С.БУДРАГЧАА: Охидын эрх, ашгийг хамгаалах үүднээс би уг ажилд хамтарч оролцсон. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг эргүүлэн татах шаардлага бий.

Тэгэхгүй бол албан тушаалаа ашиглан хэргийн үнэн бодит байдлыг гажуудуулах, хөндлөнгөөс нөлөөлөх, хохирогчдыг сүрдүүлэх зэрэг үйлдэл гаргаж болзошгүй. Уг хэрэг шүүх дээр очихоос өмнө саармагжуулах эрсдэлтэй.

Ц.Анандбазарыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн эсэхийг яаралтай шалгаж шийдэх шаардлагыг бид холбогдох газруудад нь тавьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу Ц.Анандбазарыг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, ажлын байрны бэлгийн дарамтыг олон удаагийн үйлдлээр гаргасан гэх маш олон зүйлчлэлээр шалгах ажил яг хийгдэж байна. Таньдаг хүнээр дамжуулж "Мөнгө өгье, Тохиролцмоор байна" гэсэн. Гэхдээ сэтгүүлчдэд худалдагдашгүй үнэ цэнэ, хувирашгүй итгэл үнэмшил бий. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: 




ГҮМҮДА-Тэр ертөнц

13 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө