Мутацилагдсан вирусийг тодорхойлох чиглэлээр Японд ажилласан мэргэжилтнүүд  эх орондоо иржээ

Мутацилагдсан вирусийг тодорхойлох чиглэлээр Японд ажилласан мэргэжилтнүүд эх орондоо иржээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Турк улсаас зөөвөрлөгдөн ирсэн Англиас гаралтай коронавирусийн мутаци манай улсад бүртгэгдсэн” талаар мэдээлсэн билээ.

Мөн ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Вирус мутацид орсон эсэхийг "whole genome sequencing" аргачлалаар албан ёсоор тодорхойлж, зарладаг. Манай гурван вируслогич Япон улсад 20 гаруй сорьц дээр ажиллан, шинжилж байна" гэсэн юм. Тэгвэл тус вирусологичид өчигдөр/2021.04.27/ эх орондоо иржээ.

Энэ талаар тэрбээр “Манай улсын эмнэлгүүдэд коронавирусийн мутацилагдсан хэлбэрийн генийн дарааллыг тодорхойлох шинжилгээг одоогоор нэвтрүүлээгүй байна. Хувийн эмнэлгүүдэд бол байгаа. Энэ чиглэлээр ажиллах гурван мэргэжилтнийг Япон улсад сургаж, бэлдлээ. 

Мөн Япон, БНСУ-д тус бүр 20 орчим сорьц явуулж мутацилагдсан вирус байгаа эсэхийг тодорхойлох шинжилгээ хийлгэсэн. Эдгээр сорьцонд манай эрдэмтэд судалгаагаа хийж, эхний үр дүнгүүдээ гаргасан. Өчигдөр судлаачид маань Улаанбаатарт ирсэн. Өнөөдрөөс онлайнаар холбогдож илүү нарийн мэдээлэл өгнө” гэв.