МАХН-тай нэгдэх гэрээний төслийг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж байна

МАХН-тай нэгдэх гэрээний төслийг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж байна

МАН-ын Удирдах зөвлөлийн цахим хурал 16:00 цагаас эхэлжээ.

Энэ удаагийн хуралдаанаар 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН болон МАХН нэгдэж оролцох тухай гэрээний төслийг хэлэлцэж байна. 

Хуралдаан одоо ч үргэлжилж буй бололтой. 

Энэ асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр "Хоёр намын гишүүд, ард түмний олонх энэ хоёр намыг нэгдэх хэрэгтэй, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёрын өмч биш, том зорилтын төлөө нэгд гэх юм бол би ямар ч том царайлж, юу ч яриад нэмэргүй шүү дээ. Хоёр намын нэгдэх асуудлыг Ардын намын анхан шатны байгууллагын дарга, гишүүд, Хувьсгалт намын анхан шатны байгууллага болох зуутын дарга, гишүүд хуралдаад шийдэх хэрэгтэй"гэж байсан юм. 

Хоёр нам нэгдэх асуудлыг МАН-аас Д.Амарбаясгалан, МАХН-аас Б.Тулга нар ахалж ажиллаж байна. Дашрамд дурдахад, хоёр нам нэгдэх асуудлаар нийт гишүүдээсээ санал авах ажил хоёр долоо хоногийн өмнө дуусч саналыг нэгтгэсэн бөгөөд дүнг одоог хүртэл танилцуулаагүй байгаа юм.