Л.Гүндалай Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах сунгаанд өрсөлдөнө

Л.Гүндалай Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах сунгаанд өрсөлдөнө

Саяхан болж өндөрлөсөн АН-ын даргыг тодруулах “цахим” сонгуульд М.Тулгат, Ч.Өнөрбаяр, Ц.Оюунгэрэл, Ц.Уртнасан, Л.Гүндалай нарын таван хүн өрсөлдсөн.

Харин өмнө нь Л.Гүндалай Ард түмнээ хайрлая /АТХ/ намыг байгуулж, тус намын даргаар сонгогдож, АН-ын гишүүнчлэлээс татгалзаж байсан юм. Иймд тэрээр цахим сонгуулийн үеэр АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн, АТХ намын гишүүнчлэлээс татгалзсан гэж мэдэгдэж байв.

Тэгвэл өнөөдөр /2021.04.27/ болсон Улсын Дээд шүүхийн хурлаар “Ард Түмнээ Хайрлая намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Бага чуулганы хуралдаанаас Л.Аззаяаг намын даргаар сонгосон нь Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, намын даргын өөрчлөлтийг бүртгэсэн” гэж мэдэгдсэн.

Товчхондоо, Л.Гүндалай АН-ын даргын сонгуульд өрсөлдөж байхад, түүний нэр АТХ намын даргаар УДШ болон УБЕГ-т бүртгэлтэй байсан гэсэн үг юм. Тэгвэл тэрээр өнөөдөр АТХ намын гишүүн, даргын албан тушаалаас албан ёсоор татгалзсан байна. Түүний энэхүү шийдвэрийг энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах, тус намын дотоод сонгуульд оролцохоор ийм шийдвэр гаргасан гэх мэдээллийг эх сурвалж бидэнд өгөв.




Өнөөдөр луу өдөр

59 минутын өмнө