Төрийн албан хаагчдын Монгол бичгийн түвшинг тодорхойлох судалгааны дүнг ирэх сард танилцуулна

Төрийн албан хаагчдын Монгол бичгийн түвшинг тодорхойлох судалгааны дүнг ирэх сард танилцуулна

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо хамтран Монгол Улсад идэвхтэй ажиллаж буй 160 гаруй мянган төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгааг авч эхэлжээ.

Судалгааны зорилго нь төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлж, Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III (2020- 2024)”-ын хэрэгжилтийг үнэлж, дүгнэх, цаашид үндэсний бичгийн талаар төрөөс авч, хэрэгжүүлэх бодлого, дүрэм, журам, үндсэн чиглэл боловсруулахад шаардлагатай тоо, мэдээллийг бий болгоход оршиж байгаа юм.

Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлсноор Монгол хэлний тухай хуулийг дагаж мөрдөхөд бэлэн эсэх, цаашид үндэсний бичгийг төрийн албан ёсны үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд хэрэгцээтэй үе шаттай сургалтын төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой. Төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцөөр дамжуулан судалгааг авч байгаа бөгөөд дүнг ирэх тавдугаар сард нэгтгэн танилцуулах юм байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө