ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1098 хүнээс коронавирус илэрч, НАЙМАН хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1098 хүнээс коронавирус илэрч, НАЙМАН хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын сүүлийн 24 цагийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 10,573 хүнд PCR шинжилгээ хийхэд 1098 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 32,437 болж байна. Шинээр батлагдсан тохиолдлууд:

  • Улаанбаатар-957
  • Зөөвөрлөгдөн ирсэн-6
  • Орон нутагт-135 хүнээс коронавирус илэрсэн байна. 

Халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн аймгууд: 

  • Увс-4
  • Ховд-5
  • Булган-3
  • Завхан-24
  • Архангай-11
  • Говьсүмбэр-3
  • Дундговь-1
  • Дорнод-1
  • Сэлэнгэ-3
  • Орхон-5
  • Дархан-Уул-40
  • Төв-23
  • Өвөрхангай-11
  • Баян-Өлгий-1 тус тус бүртгэгджээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 733 хүн эдгэрснээр нийт халдвар авч эдгэрсэн хүний тоо 17,543 болж байна. Мөн хугацаанд найман хүн нас баржээ. Тодруулбал,

  • 57 настай эмэгтэй 4.1-нд онош батлагдсан
  • 75 настай эмэгтэй 4.3-нд онош батлагдсан
  • 51 настай эмэгтэй 4.9-нд онош батлагдсан
  • 58 настай эрэгтэй 4.11-нд онош батлагдсан
  • 53 настай эрэгтэй 4.11-нд онош батлагдсан
  • 65 настай эрэгтэй 4.12-нд онош батлагдсан
  • 70 настай эмэгтэй 4.15 -нд онош батлагдсан иргэн тус тус энджээ. Ингэснээр коронавирусийн улмаас эндсэн хүний тоо 88 болж байна. 

ҮЗЭХ:




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө