Увс аймагт халдвар авсан хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

Увс аймагт халдвар авсан хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

Өнөөдрийн байдлаар Увс аймгийн хэмжээнд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлын тоо 27 болоод байгаа. Үүний 12 нь Улаангомоос, 10 нь Өндөрхангайгаас, 5 нь Бөхмөрөн сумаас бүртгэгдээд байна. Энэ сарын 21-ний өдрөөс хойш аймгийн хэмжээнд коронавирусийн халдварын тохиолдол нэмж бүртгэгдэлгүй 4 хоносон ч энэ сарын 25-ны өдөр нэгээр нэмэгдлээ.

Цар тахлаар өвчилсөн хүмүүсийн 6 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол үлдсэн 19 нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй. Ерөнхийдөө тэдний биеийн байдал сайжирсан бол 57-гоос дээш насны хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа талаар аймгийн онцгой комиссоос мэдээлжээ.

Ялангуяа халдварын голомттой бүс нутгаас ирж байгаа зарим хүмүүс долоо хоног өөрийгөө тусгаарлаж чадахгүй, халдвар хамгааллын дэглэм барихгүй, гадуур явж өөрийгөө болон хайртай хүмүүсээ, цаашлаад бусдын эрүүл мэндэд хор хөнөөл учруулах тохиолдол гарсаар байна гэв.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө