ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Залуу хүнтэй хамтарч ажиллана" гэж халаа, сэлгээ хийж эхэлжээ

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Залуу хүнтэй хамтарч ажиллана" гэж халаа, сэлгээ хийж эхэлжээ

ХӨСҮТ-ийн захирлаар гуравдугаар сарын 19-ны өдөр /2021.03.19/ томилогдсон Л.Баттөр нь өнгөрөгч долоо хоногт хэд, хэдэн халаа, сэлгээг хийсэн байна. 

Тэрбээр зарим алба, тасгийн дарга нарыг дуудаж уулзан ажлаа өгөхийг хүсч "Би багаа бүрдүүлнэ. Шинэ залуу боловсон хүчинтэй хамтран ажиллана. Сорилтын үе учраас чадварлаг баг бүрдүүлэх шаардлага байна" хэмээн тайлбарлажээ. 

Ажлаа өгч буй хүмүүс ч түүний шийдвэрийг эсэргүүцэлгүй хүлээн авч буй мэдээлэл байна. Харин цөөн ажилчид нь цар тахалтай хүнд үед халаа, сэлгээ хийх нь тохиромжгүй хэмээн шүүмжилж буй аж. Сонирхуулахад, Л.Баттөрийн хувьд өмнө нь Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан нэгэн юм. 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө