Л.Энхсайхан: Хүүхдийн вакцин захиалах асуудлыг эртнээс бодож, төлөвлөх шаардлагатай

Л.Энхсайхан: Хүүхдийн вакцин захиалах асуудлыг эртнээс бодож, төлөвлөх шаардлагатай

Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулах үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас вакцины татан авалттай холбоотой мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Спутник V” вакцины 900.000-1 сая тунг оруулж ирэхээр Засгийн газрын түвшинд гэрээ хэлэлцээ хийж байна. Мөн 300 мянган тунг бэлэглэнэ гэсэн мэдээ байна. Яг хэзээ орж ирэхийг бид хэлж мэдэхгүй байна. Вакцин орж ирсэн даруйд зохих хуваарилалтыг хийж, иргэдээ дархлаажуулна. Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор "Спутник V" вакциныг оруулж ирээгүй байна” гэв. 

Улсын хэмжээнд вакцины эхний тунд 600 мянга гаруй хүн хамрагдсан бол хоёр дахь тунд 270 мянга гаруй хүн хамрагдаад байна. Гэвч нэг гэрийн зарим гишүүн нь вакцин хийлгэсэн, зарим нь хийлгээгүй байгаа учраас вакцин хийлгэсэн гэж тайвширч, сэрэмж алдаж болохгүй. Монгол Улсын нийт хүн амын 36 хувийг хүүхэд эзэлдэг. Халдвар авсан нийт хүний 20 хувь нь хүүхэд байна. Тиймээс хүүхдийн вакцинд захиалга өгөх асуудлыг эртнээс бодох, төлөвлөх шаардлагатай байна” гэв.