Хүнсний дэлгүүр 07:00-19:00 цагт ажиллаж, Автобус өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд зорчино

Хүнсний дэлгүүр 07:00-19:00 цагт ажиллаж, Автобус өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд зорчино

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж нийслэлд тогтоосон хатуу хөл хориог ирэх тавдугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгаад байна. Харин энэ хугацаанд хөл хориог өмнөхөөсөө “чангатгана” гэж мэдэгдэж буй.

Тэгвэл Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын хөл хориог сунгасантай холбогдуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай захирамж гарсан байна. Тус захирамжийн 3.4 -т “Хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-19:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоож, хяналт тавьж ажиллах” гэжээ. 

Тодруулбал, Хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллага гэдэгт хүнсний дэлгүүр багтаж байгаа гэдгийг сануулъя.

Мөн захирамжийн 3.6-д “Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зорчуулж, хяналт тавьж ажиллах” гэж заажээ. 

Хотын даргын захирамж

Хотын даргын захирамж

Хотын даргын захирамж




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө