ТОГТООЛ: Тодорхой цаг, маршрутад QR кодоор хөдөлгөөн оролцоно

ТОГТООЛ: Тодорхой цаг, маршрутад QR кодоор хөдөлгөөн оролцоно

Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог ирэх тавдугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгаад байгаа билээ. Харин энэ хугацаанд үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй байгууллага, иргэдийн автомашины хөдөлгөөнийг QR кодоор зорчуулна гэж буй.

Тэгвэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УОК-ын тогтоол гарчээ. Үүнд үйл ажиллагааг нь хязгаарлахгүй салбарынханд тодорхой цаг, маршрутын дагуу зорчих эрх бүхий QR код олгож хөдөлгөөн зохицуулалт хийнэ гэжээ.