Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар СЭРҮҮХЭН, ХҮЙТЭН байна

Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар СЭРҮҮХЭН, ХҮЙТЭН байна

Өнөөдөр /2021.04.25/ Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Маргааш буюу энэ сарын 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 27, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймуудын нутгийн зарим газраар, энэ сарын 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 26-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27, 28-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн лхагва гараг буюу энэ сарын 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар дулаарна гэж Цаг уур орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.